Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    997 баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдол бүртгэгджээ

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Хүрэн баавгайтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагууд өнөөдөр олон нийтэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Экологийн цагдаагийн албаны дарга Н.Отгонжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар оролцож, албан ёсны мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
    Өнөөдрийн байдлаар Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр: Архангай 8, Баян-Өлгий 2, Булган 43, Дархан-Уул 110, Завхан 47, Хөвсгөл 109, Увс 16, Дорнод 13, Хэнтий 254, Төв 21, Сэлэнгэ 109, нийслэлд 14, Улсын тусгай хамгаалалтын захиргаадад 251 буюу нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна. 
    Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай  байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн. 
    Иймд баавгай бүртгэгдсэн орон нутагт ажлын хэсэг байгуулагдан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг и-монголиа системээр тогтмол хүргүүлж, байгаль орчны зөрчил мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байна. 
    Амьтны тухай хуулийн 35.3.Ховор амьтны тоо толгойг зохицуулах шаардлагаар сийрэгжүүлэх агналт явуулах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага олгож, мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ. 
    Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор: Дархан-Уул аймагт 3, Сэлэнгэ аймагт 6, Хөвсгөл аймагт 3, Хэнтий аймагт 11, Увс аймагт 3, Завхан аймагт 3, Төв аймагт 3, Булган 3, Нийслэлийн байгаль орчны газарт 3, нийт 9 аймаг, нийслэлд 38 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон. 
    Үүнээс: 
    1. Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор 6-г аюулгүй болгосон), 
    2. Сэлэнгэ аймаг: 6 баавгай, (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
    3. Хөвсгөл аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон), 
    4. Дархан-Уул аймаг: 3 баавгай, (2 хорогдол) төмөр замд дайруулсан, 
    5. Увс аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон), 
    6. Завхан аймаг: 3 баавгай (одоогоор 2- аюулгүй болгосон), 
    7. Төв аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон), 
    8. Нийслэл (Улаанбаатар): 3 баавгай (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)
    9. Архангай 3 (одоогоор 1-ийг аюулгүй болгосон) буюу одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай, Нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг аюулгүй болгосон байна. 
    Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн.  Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна. 
    Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дурдав. 
    Мөн Улсын онцгой комиссын (УОК) III хуралдаан болон Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    12 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    12 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    12 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    12 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    17 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    20 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    21 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    21 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.