Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон төсвийн тодотгол батлагдлаа

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсантай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл гаргалаа.

    Тэрбээр,

    “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны татварын мөнгө. Төсөв бол улс орон, айл өрхүүдийн амьдрал ахуй. Тийм ч учраас Та бүхэндээ 2026 оны улсын төсвийн тодотголын онцлох шийдвэр, үр дүнг танилцуулъя.  

    1. 435 мянган ахмад настан. Суурь тэтгэвэр-196.3 тэрбум төгрөг

    435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж буй шинэ төрлийн тэтгэвэр. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй. Өнөөдөр 10 ахмад настны долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн, илүү шимтгэл төлсөн мөртлөө бага тэтгэвэр авч буйг өөрчлөхийн төлөөх хүн бүрд шууд мэдрэгдэх бодит алхам юм. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл юм. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, тэтгэврээ ахиад нэмнэ гэдгийг дуулгая.

    2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөг 

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болголоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана. Арваннэг, арванхоёрдугаар сард 29.7тэрбум төгрөг нэмж зарцуулна. Хүнээ бодож, санал санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарт талархал илэрхийлье.

    3. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд-170.1 тэрбум төгрөг,

    Багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд-674.5 тэрбум төгрөг

    Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхан анхаарлаа хандуулаарай. Өмнө нь өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50 хувь байлгахад 170.1 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хуульчлагдан батлагдлаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөг шийдэгдлээ. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд  бүрэн шилжлээ. 

    4. Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд-140.9 тэрбум төгрөг

    Улс орон идшээ хийдэг өдөр тутмын амин чухал хоол хүнс, хэрэгцээгээ нөөцөлж чаддаг байх ёстой. Үнэ нь өсөж ховордох, тасалдаж доголдох үед нь гаргаад хэрэглэдэг үүцтэй, нөөцтэй байх нь өрхийн цалин, тэтгэвэр орлогыг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно. 

    5. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд-186.2тэрбум төгрөг 

    Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилж батлууллаа. Энэ бүхэн бол өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдаж байгааг хэлье.

    6. Шатахууны импортын татвар тэглэснийг үргэлжлүүлнэ

    Монгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх хурд, хадгалах хүчин чадлаа нэмж буйгаа үргэлжлүүлнэ. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого шийдэл юм. 

    Иргэд ээ,

    Төрийн өмч бол иргэн Таны өмч. Иргэн Таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-иудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт авч, цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориулж байна. ТӨК-иудын тээвэр шатахуун, тавилга хогшил, машин тэрэг, гадаад дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын зэрэг  зардлыг хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлаас  1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж байна. Чөлөөлөгдсөн зардлыг өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах болно. Өмчийн жинхэнэ эзэд нь болсон иргэддээ ТӨК-иудын үр ашгийг өсгөж зориулах нь нэг удаагийн ажил биш. Хувьцааг нь мэргэжлийн удирдлагатай, олон нийтийн хяналттай болгож, үнэ цэнийг нь өсгөх, зөвхөн үр ашиг, өгөөжөөр нь ажлыг нь хэмжих шинэ үе шатанд шилжих эхлэл юм. 

    Төсвийн сахилга бат сайн хяналттын байхын хэрээр үр өгөөж нь иргэндээ хүрч, хүндээ зориулагдана. Төсвийн мөнгө бол дарга, сайд нарын мөнгө биш. Төсөв бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлсөн татварын мөнгө. Иймд улс, орон нутгийн төсөв, сахилга дэг журмыг нэгэн зарчмаар мөрдүүлнэ. Орон нутгийн урьд оны төсвийн үлдэгдлийг зарцуулах нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, улсын төсвийн тусгай шаардлагад нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул улсын төсвийн хүрээнд барьж уялдуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хадгалахын хамт төсвийн зарлага хяналтгүй тэлэх боломж олгохгүй. 

    Ард түмний элч төлөөлөгчдийн ёсоор хүнээ бодож, үзэл бодол, байр суурь, ухаан мэдлэгээ уралдуулан 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье. 

    Төсөв боловсруулах, хэлэлцэхэд хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хуулиар хүлээсэн үүргээ сахиж ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар талархаил илэрхийлье. Бүтээлч санал бодол гаргасан эрдэмтэн судлаач, эдийн засагчид, улс төр биш ажил хийхийг уриалан шаардсан эрх чөлөөний мэдрэмжтэй иргэн бүрд баярлалаа.

    Төсвөө иргэддээ зориулахын төлөө хамтран ажилласан бүгдэд баярлалаа.

    Тулсан бэрхшээлийг хамтдаа туулж давъя.

    Монголын заяа их ээ гэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    11 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    11 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    11 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    11 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    16 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    19 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    20 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    20 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.