Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.10.18/ Ховд аймагт ажиллах үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов.

    Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн,  40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,  2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ. Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ажил эрчимжсэн тул энэ хугацаанаас өмнө дуусах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэллээ. 

    Бүтээн байгуулалтын ажлыг цаашид саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн Монгол Улсын нутагт байлгах хугацааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл сунгах хуулийн зохицуулалт шаардлагатай. Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг төслийн багийнхан танилцууллаа. 

    Ерөнхий сайд тус станцыг төлөвлөсөн хугацаанд нь, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, стандартад нийцүүлэн барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.  Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 

    Ерөнхий сайд, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, аливаа асуудлыг иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлж, холбогдох санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нь төслийн хэрэгжилтэд ч, төрд итгэх иргэдийн итгэлд ч чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Ашиглалтад орсноор Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдана. Баруун бүсийн эрчим хүчний системд төсвөөс олгодог татаас буурна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт зэрэг суманд усалгаатай газар тариалан хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой болно. Усан сан үүссэнээр орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ, загас үржүүлгийн аж ахуй, аялал жуучлалын бүс байгуулах нөхцөл бүрдэнэ. 


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    11 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    11 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    11 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    11 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    16 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    19 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    20 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    20 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.