“Айчи-Нагояа 2026” Азийн пара наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын хамгийн эхний алтан медалийг “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав таеквондогоор авчирлаа.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин У.Сүрэнжав пара таеквондогийн эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялжээ. Улмаар шигшээ тулаанд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртлээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Темирбек хүрэл медалиар энгэрээ мялаав. Түүний хувьд шөвгийн наймд Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоурт дийлдсэн ч дагах тулаанд Афганистаны Хамраз Али Сажадыг, хүрэл медалийн төлөө Японы Мицүя Танакаг буулган авсан юм.
Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлагад 4 тамирчин хүч сорьж байна.

0 сэтгэгдэл