Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаглал, эрхзүйн хорооны дарга З.Төмөртөмөө тус хорооны гишүүн НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч Б.Ану-Үжин, Д.Отгонсүрэн, Ү.Оюунзул, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж, Т.Батцогт нар Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа.

    Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз, тус газрын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт болон аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.


    Тэрбээр “Тус газар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан, захиргаа санхүү, дотоод хяналт шинжилгээ, барилга байгууламжийн ашиглалт, бүртгэл, барилгын стандарт аюулгүй байдлын хяналт, дэд бүтцийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт гэсэн 6 хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг. Төрийн үйлчилгээний шинэчлэлтийн хүрээнд ил тод, уялдаа холбоотой, шуурхай, эрсдэлд суурилсан байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

    Үндсэн чиг үүргийн хүрээнд, 2026 оны байдлаар барилга байгууламж ашиглалтад авах хүсэлт 652-ыг хүлээн авснаас баримт бичгийн бүрдэл дутуу 267-г буцаасан. Үүнээс 331 хүсэлтэд урьдчилсан үзлэг хийж, ажлын гүйцэтгэл дутуу, тохижилт бүрэн хийгдээгүй 81-т татгалзаж шийдвэрлэсэн. Нийт 425 хүсэлт дээр улсын комисс ажилласан ч хуулийн дагуу 62-т татгалзсан хариу өгсөн бол 307-д дүгнэлт баталгаажсан. Улсын комиссын хуваарийг нийтэд нээлттэй байршуулж, 90-180 хоногт комисс ажилладаг байсныг 30-45 хоног болгон буурууллаа.

    Мөн 2026 оны 10 дугаар сарын байдлаар албан бичиг, өргөдөл гомдол 7000 гаруйг хүлээн авсан нь 2024, 2025 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. Гэвч одоогоор хүний нөөцийн хувьд дутагдалтай байна. Нэг албан хаагчид ихдээ 268, багадаа 71 өргөдөл, гомдол ногддог нь шийдвэрлэлт удаашрах нэг шалтгаан болдог. НИТХ-аар 2026 оны наймдугаар сард  иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлын тайлан мэдээг хэлэлцэхэд, Хяналт шалгалтын газрын шийдвэрлэлтийн хугацаа 25 хоног байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Бид өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн хугацааг бууруулахад анхаарч ажиллаж байна. Энэ 10 дугаар сарын байдлаар 17 хоног болгон бууруулсан" гэлээ.

    Мөн барилгын түр хашаа, явган замын хашлага, саравч, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан 459 зөрчил илрүүлж, 384 зөрчлийг арилгуулсан байна. Тус газар нь дотоод хяналт шинжилгээг тогтмол хийж, нийт албан тушаалын тодорхойлолтод авлига, албан тушаалын дүн шинжилгээ хийлгэх хүсэлт АТГ-т хүргүүлжээ.

    "Цаашид, барилга байгууламжийн норм, стандарт, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм журмыг шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай. Түүнчлэн орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, нарийвчилсан шинжилгээ сорилтын лаборатор байгуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах хэрэгтэй” гэсэн мэдээлэл Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз өглөө.


    НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд, Нийслэлийн Хяналт шалгалтын газартай холбоотой иргэдээс ирүүлдэг өргөдөл, гомдол болон цаашид үйл ажиллагаандаа анхаарах зарим асуудлын талаар холбогдох албан хаагчдаас асуулт асууж, санал солилцлоо.

    НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, хотын стандартыг мөрдүүлэх, барилга байгууламжийн аюулгүй байдал, цахилгаан хангамжийн хяналт шалгалт зэрэг асуудлыг хөндөж,  төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангахад нийслэлийн зүгээс бодлого шийдвэр гаргаж,  анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

    НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хороо бүрт дутуу баригдсан барилга, байгууламжтай холбоотой зөрчил байгааг шийдвэрлэх, 9,14 дүгээр хорооны  асуудлыг онцгойлон анхаарах, иргэдэд мэдээллээ нээлттэй өгч байхыг хүсээд барилгын комиссын үнэлгээ бодитой байж чаддаг эсэхэд иргэд байнга шүүмжлэлтэй хандаж ирснийг анхааруулав.

    НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, хяналтын байгууллага үндсэн зорилго, байр суурин дээрээ бат зогсч чаддаг байх, бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэлтэй хүлээн авах, хороодын төлөөллийг Улсын комисст оруулдаг байх зэрэг санал гаргав.

    НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж, нийслэлийн Хяналт шалгалтын газарт бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтэй холбоотой ахиц гарч байгааг дурдаад Хан-Уул дүүрэгт тулгамдаж байгаа замбараагүй барилгажилт, зэвтэй ус зэрэг хотын стандартыг огт хангаж чаддаггүй зарим асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгааг тодруулав.

    НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, сургууль, цэцэрлэгийн барилгын стандартыг шинэчлэх, зам барилгын ажлын зурагт ногоон байгууламжийн стандарт шаарддаг ч огт арчилж тордоггүй, ашигладаггүй, замын гэрэлтүүлгийн норм, стандартыг мөрдүүлэх, Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга төрийн дунд, анхан шатанд гацдаг, мэдээлэл хангалтгүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

    НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Хяналт шалгалтын газар нь үндсэн 8 чиглэлдээ жигд түвшинд ажиллах,  дулаан, автозам, тохижилт хариуцсан бусад байгууллагуудтайгаа уялдаа холбоотой байх,  мэдээллээ ил тод оруулж, иргэд аж ахуйн нэгжид алдаа дутагдлаа засч сайжруулах боломж бүрдүүлэх, хяналт шалгалтын ажилд хөндлөнгийн төлөөлөл оролцуулах зэрэг асуудлыг хөндөж, саналаа илэрхийлсэн юм.

    НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны дарга, төлөөлөгч З.Төмөртөмөө, төлөөлөгчдийн хэлсэн саналыг ажлын төлөвлөгөөндөө тусгаж, асуултад хуулийн дагуу хариулж өгөхийг хүсээд хууль бус, хариуцлагагүй шийдвэр гаргасан нь ажлаа өгсөн гээд хариуцлагаас бултдаг тогтолцоог өөрчлөх, асуудлыг углуургаас нь шийдвэрлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллахад анхаарах цаашид Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хяналт шалгалтын  газрын уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай байна гэв.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    COP17 ХААЛТ: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

    2026-08-28, 20:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.