Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: НҮБ тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг-Эрүүл газартай байхын төлөө чуулна

    Эхорон7 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа.

    “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болохоос таван сарын өмнө Цэнхэр бүсийн сэдэвчилсэн өдрүүд болон үйл ажиллагааны хөтөлбөрийг 3 дугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулав.

    Тус конвенцод нэгдэн орсон 197 улсын төрийн төлөөлөгчид, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшил болон газар ашиглагчид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, экологийн хувьд тэнцвэртэй, газрыг зохистой ашиглах замаар хөгжил цэцэглэлтийн үндэс болсон эрүүл газрыг хамгаалах, сэргээх дэлхийн үйлсэд хамтран ажиллахаар Улаанбаатар хотноо цуглах юм.

    Талуудын 17 дугаар бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн амлалтуудыг бодит, хэмжигдэхүйц хэрэгжилт болгон хэрэгжүүлэхэд чиглэнэ. Энэ удаагийн бага хурлын хэлэлцүүлгийн гол чиглэл нь ган гачигт тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн дэлхий дахинаа өргөн тархсан бэлчээрийн экосистем болон нүүдлийн мал аж ахуйн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох асуудал байх юм.

    Энэ жил тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болсон “Риогийн гурав” буюу биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт болон газрын асуудлаарх гурван конвенцын Талуудын бага хурлууд зохион байгуулагдана. Эдгээрийн эхнийх болж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь энэ жилийн олон улсын хэлэлцүүлгийн үндсэн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ дараагийн жилүүдийн бодлогын яриа хэлэлцээний эхлэлийг тавих ач холбогдолтой юм.

    Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн “Ирэх 10 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд нийт нэг тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх амлалтыг өгөөд байна. Мөн 70 гаруй улс ган гачигт тэсвэртэй байх үндэсний бэлэн байдлын төлөвлөгөөтэй болжээ.

    Талуудын 17 дугаар бага хурал нь эдгээр амлалтыг бодит үйл ажиллагаа болгох чухал боломж юм. Үүнд гангийн эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хямрал тохиолдсоны дараа өндөр зардал гарган даван туулахын оронд урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахад хөрөнгө оруулах, мөн бэлчээрийг эдийн засаг, соёл, уур амьсгалын тогтолцоонд чухал ач холбогдолтой үнэт нөөц гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал багтана” хэмээн онцоллоо.

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ: “Монгол Улсын Засгийн газрын хувьд ‘Рияд-Улаанбаатар үйл ажиллагааны хөтөлбөр’ нь бэлчээр болон хөдөө аж ахуйн газар нутгаас эхлэн чухал экосистемүүдийг нөхөн сэргээхэд иргэн, бизнес, хот суурин болон олон улсын түншүүдийн оролцоонд тулгуурласан стратеги юм. Энэхүү стратеги нь ус ба газрын нэгдсэн менежментийг дэмжих, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, мөн ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэв.

    Мөн тэрбээр нийгмийн бүхий л салбарын манлайлагчдыг Талуудын бага хуралд идэвхтэй оролцож, эрүүл, тогтвортой эдийн засаг болон нийгмийг цогцлоох шийдлүүдийг хамтдаа хуваалцаж, хэрэгжүүлэхийг уриаллаа.

    Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэлхийн газрын доройтол болон гангийн асуудалд төвлөрөх зорилгоор сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр өдрүүд нь улс төрийн шийдвэрүүдийг бодит шийдлүүдтэй холбох, газрын нөхөн сэргээлт болон гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах чухал платформ болно.

    Сэдэвчилсэн өдрүүд

    Санхүүжилтийн өдөр (наймдугаар сарын 24)

    Газрыг өргөн хүрээнд нөхөн сэргээхийн тулд өдөрт ойролцоогоор 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай боловч одоогийн санхүүжилт үүнээс үлэмж бага байна. Энэхүү өдрөөр сангийн сайд нар, хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн, санхүүжилтийн зөрүүг багасгах, томоохон хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэхэд анхаарна.

    Усны өдөр (наймдугаар сарын 25)

    2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь гангийн эрсдэлд өртөх төлөвтэй байна. Усны өдрөөр гангийн эрсдэлд урьдчилан бэлтгэх менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих, ус ба газрын нэгдсэн төлөвлөлтийг уялдуулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төвлөрнө.

    Газар ба хүн төвт өдөр (наймдугаар сарын 26)

    Бэлчээрийн экосистем нь дэлхий даяар 500 орчим сая хүний амьжиргааг дэмждэг боловч хамгийн дутуу үнэлэгдсэн экосистемүүдийн нэг хэвээр байна. Энэ өдөр газар ашиглагчдын дуу хоолойг сонсож, уугуул болон нутгийн иргэд, малчид, нүүдэлчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог онцлон харуулах болно.

    Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (наймдугаар сарын 27)

    2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай боловч өнөөгийн хүнсний систем нь газрын доройтлын гол шалтгаан хэвээр байна. Энэ өдрөөр газрын нөхөн сэргээлтийг хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж болон фермер, малчдын амьжиргаатай уялдуулах шийдлүүдийг хэлэлцэнэ.

    Эдгээр сэдэвчилсэн өдрүүд нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, эрүүл экосистемийг хамгаалах үйлсэд шаардлагатай шийдэл, түншлэл, хөрөнгө оруулалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой юм.

    Ижил үнэт зүйлс бүхий Засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбар, малчид болон олон талын оролцогчдыг нэг дор цуглуулж хэлэлцүүлэх нь яриа хэлэлцээнээс бодит хэрэгжилт рүү шилжих, ирээдүй хойч үедээ эрүүл, бүтээмжтэй экосистем, тогтвортой эдийн засгийн боломжийг хадгалан үлдээхэд чухал хувь нэмэр оруулна гэж Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

    2023-07-04, 09:33

    Хоёр талт уулзалтын хүрээнд Монгол Улс, АНЭУ хооронд 7 баримт бичгийг байгуулжээ

    2023-11-30, 11:31

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.