Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжлэхээр болов

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, дотоод үнэт цаас гаргах, газар зохион байгуулалт болон нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

    Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж, холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

    Гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхэд эрсдэлийг нарийвчлан тооцохыг санал болгов

    “Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид дахин санхүүжилтийн нөхцөл, хүүгийн зардал, санхүүгийн эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Төлөөлөгч Б.Дөлгөөн гадаад эдийн засгийн нөхцөл байдал, валют болон санхүүгийн орчны өөрчлөлтийг харгалзан дахин санхүүжилтийг ямар нөхцөл, хүүгийн түвшинд хийхээр тооцож байгааг тодруулсан бол төлөөлөгч Т.Батцогт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтөд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн, төслийн хэрэгжилтийн явцын талаар асуулаа. Тэрбээр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй байгаа шалтгаан, цаашдын санхүүжилт болон төслөөс бий болох орлогын тооцоог тодорхой болгосны үндсэн дээр дахин санхүүжилтийн асуудлыг авч үзэх шаардлагатай гэв.

    Төлөөлөгч Б.Золтуяа бондын санхүүжилт, хүүгийн төлбөртэй холбоотой зардал болон цаашид үүсэх эрсдэлийг бүхэлд нь тооцох шаардлагатайг онцолсон бол төлөөлөгч С.Даваасүрэн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэв. Гэхдээ санхүүгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ, иргэдийн худалдан авах чадварт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах талаар санал хэллээ.

    Дотоод үнэт цаасаар Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ

    Үргэлжлүүлэн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай” асуудлыг хэлэлцлээ. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хийв.

    Танилцуулгаар Дулааны V цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Баянгол дүүргийн Дунд голын 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 26 га талбайд байгуулахаар тооцжээ. Тус станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн тогтвортой байдлыг ханган, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангахын зэрэгцээ Таваншар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошууны 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.  Төлөөлөгч Б.Золтуяа төслийг ашиглалтад оруулах хугацаа, цаашид төсөв нэмэгдэх эрсдэл байгаа эсэх, үүсэх эрсдэлийг хэн, хэрхэн тооцож байгаа талаар тодруулж, төслийн нийт зардал, хэрэгжилтийн хугацааг бодитой тооцох шаардлагатайг анхааруулав.

    Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн хэрэгцээтэй дэд бүтцийг тусгахыг санал болгов

    “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид нийтийн эзэмшлийн газар, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөв.  Төлөөлөгч Ж.Энхжаргалан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн газар, Богдхан уулын хамгаалалтын захиргааны харьяалалтай газартай холбоотой асуудлыг тодруулж, иргэдийн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд газар ашиглалт, харьяаллын асуудлыг цэгцлэх шаардлагатай байна гэв. Холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэр дэх Богдхан уулын хамгаалалтын бүсийн харьяалалтай газарт дугуйн болон явган зам байгуулахад эрх зүйн болон захиргааны зохицуулалтын хүндрэл үүсдэг талаар тайлбарлав. Төлөөлөгч Г.Батзориг “Залуус” хорооллын оршин суугчдын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж, тус хорооллын орчимд автобусны буудал байгуулах асуудлыг шийдвэрлэх санал гаргав. Мөн газар чөлөөлөлттэй холбоотой ажлын явц, хэрэгжилтийн талаар НИТХ-д тогтмол танилцуулж ажиллахыг хүсэв.

    Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг бүлэг, хороодоор хэлэлцүүлнэ

    “Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдөөс асуулт, санал гараагүй тул НИТХ дахь бүлгүүд болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

    Мөн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 36, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гачууртын зам хүртэлх 6.8 км авто замыг Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж болгох тухай асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчдийн саналыг үндэслэн тухайн гудамжны нэршил болон байршлыг дахин судалж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлолоо. 

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    COP17 ХААЛТ: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

    2026-08-28, 20:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    15 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    15 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    15 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    15 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    20 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    23 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.