Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас асуудлыг шийдэх ёстой. Барилгын компани ажлаа эхэл

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан “Льюкс Даймонд”, “Бриллиант партнерс” барилгын компанийн захиалагч иргэд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, барилгын ажил зогссон талаар санал гомдлоо илэрхийлсэн юм.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр тус төслийг хариуцсан нийслэлийн холбогдох алба хэлтсийн дарга нар, хариуцсан компанийн удирдлагуудын өнөөдөр дуудаж иргэдтэй хамт асуудлын гарц, гаргалгааг ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар болон Хөрөнгө оруулалтын газар, Орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөл, “Льюкс Даймонд”, “Бриллиант партнерс” зэрэг гүйцэтгэгч компанийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

    Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны иргэн Б.Магван: Манайх 2013 онд дахин төлөвлөлтөд орсон. Тодорхой шалтгааны улмаас манай барилгын төсөл хойшилж явсаар 2023 онд “Бриллиант партнерс” компани гүйцэтгэгчээр шалгарсан. Гэвч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон бусад газрын ажилтай холбоотой зөвшөөрлүүд гарах ажил нь удааширсаар 2025 онд компани барилга барих зөвшөөрлөө авсан. Яг барилгаа барих гэтэл газрын маргаантай асуудал гарсан. Харин ИТХ-ын дарга Д.Ихбаярт хандсанаар гурван талын уулзалт хийхээр болсон.

    “Бриллиант партнерс” ХХК-ийн захирал н.Булган-Эрдэнэ: Манайх 2023 онд энэ төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан. Дэд бүтцийн ажлыг хийхээр “Льюкс Даймонд” компани шалгарсан байсан. Энэ төсөл дээр дахин төлөвлөлтийн 146 айл болон нийт 5 блокийн 824 айлын барилгын ажил бий. Бид ус, цахилгаан гээд бүх зөвшөөрлөө 5 блокоор авсан ч дулааны техникийн нөхцөл ганцхан блок дээр гарсан.  Одоогоор энэ тал дээр тодорхой хариулт аваагүй байна гэсэн асуудлыг тавьсан юм.

    Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Мамба дацан хийд орчмын дахин төлөвлөлтийн асуудал нийслэлийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөний тодотголд орсон гэдгийг хэлээд хуулийн дагуу санал орж ирсэн өдрөөс шалтгаалж, тодотголд тусгаж байгаа. Төслийн хүрээнд 28 иргэн хуулийн этгээдийн газрын асуудал хөндөгдсөн. Тодотгол батлагдсан даруйд газрын асуудлыг шийдвэрлэж, наадмын өмнө энэ ажлыг дуусгаж чадна гэв.

    Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон: Архитектор төлөвлөлтийн даалгавраар 5 блок барилгын ажил хийхээр батлагдсан. Барилга барьж эхлэх зөвшөөрлийг 2025 оны 7 дугаар сард олгосон.

    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хувьд дулааны техникийн нөхцөлийн төлөвлөгөөг гаргаж, тухайн жилд хэрэгжих хэсэгт нь гаргаж өгч байгаа аж. Нийслэлээс 2025 оны есдүгээр сараас 2026 оны гуравдугаар сарын хугацаанд 233 албан хүсэлтээр техникийн нөхцөлийг хангагч байгууллагуудаас хүссэн ч 30-ыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудын нөхцөл байдал төслийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг нийслэлийн албаныхан онцлов.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр  “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс хариуцсан ажлаа 7 дугаар сарын 10-ны дотор дуусгая гэж байна. Ерөнхий архитектор, Хот байгуулалтын газар, Хөрөнгө оруулалтын газар, Орон сууц бодлогын газрын зүгээс төслийг гүйцэтгэгч компанийг барилгын ажлаа эхэл гэдэгт санал нэгдээд байна. Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот  хариуцах үүрэгтэй учраас биелүүлэх ёстой. Тиймээс төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл. Гэрээ байгуулсан Орон сууцны бодлогын газартайгаа харьцаад асуудлаа шийдээд яв. Үнэхээр саад бэрхшээл байвал бид хүлээж авахад бэлэн байна. Ажилдаа орьё”  гэлээ.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

    2026-06-17, 21:00

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.