Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн УИХ-ын сонсголын үеэр яригдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Засаг дарга Б.Пүрэвдагва нарын байр суурийг тодруулав.

    Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д ажилладаг асуудлаар нийгэмд  буруу, зөрүү мэдээлэл гарч байгааг дурдаад “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гүйцэтгэх засаглалд орж ажиллах уу, үгүй юу гэдэгт цэг тавимаар байна. Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?  Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ нь 7-9 гишүүнтэй байдаг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тухайн компанийн дүрэмд заасны дагуу ТУЗ-д орж ажилладаг. Тэнд байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээ төлөөлөгч нар орж хянахгүй бол өмчийн эзний талаас хэн хянах гээд байгаа юм бэ? Хяналтын систем чинь зөв үү, буруу юу?” гэв.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр:

    Нэр ус, зураг хөрөггүй хаягнаас нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын лого хаяг тэмдгийг тавиад төлөөлөгчдийн зураг хөрөгтэй, хэрхэн тооцоолж гаргасан нь мэдэгдэхгүй, төсөв, цалин авдаг гэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл цахим орчинд явсан.

    Төлөөлөгч нартаа болон иргэддээ хандаж, албан ёсны биш хаягаар цацсан мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Бид үнэн бодит мэдээллийг ил тод тавина. Нууж хаагаад байх зүйл байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ манай төлөөлөгчид ямар компанийн ТУЗ-д, хэдэн төгрөгийн цалин урамшуулалтай ажилладаг вэ гэдгээ хуулийн дагуу тодорхой бичдэг. Нийслэлийн иргэдээс сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хувьд иргэдийн өмчид хяналт хэрэгжүүлэхээр төлөөлж ажиллаж байгаа. Энэ нь Өмчийн удирдлагын тухай хууль, компанийн тухай хууль бусад хууль журам, компанийн дүрэмд заасны дагуу ажиллаж байна.  Компани ТУЗ-ийн 9 гишүүнтэй байдаг. Гурав нь хараат бус. Өмчийн эзэн хяналт хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс 3 төлөөлөгч ордог. Үлдсэн 3 нь тухайн салбарын мэргэжилтэн байдаг. Энэ нь хуулиар зохицуулагддаг. Төлөөлөгчид ТУЗ-өөс гарья гэж байна. Гэтэл хяналтыг хэн хэрэгжүүлэх юм бэ. Энэ бол боломжгүй зүйл. Хуульд, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай. Би ТУЗ-ийн гишүүн болъё гээд очсон хүн байхгүй. Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд дэмжигдсэн төлөөлөгч очиж ажилладаг.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:

    Миний бие хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах үүрэгтэй албан тушаалтан. Манай Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ажил хийж байгаа эсэх бүх хуулийн зохицуулалт маш тодорхой. Энд сууж байгаа нэг ч хүн хууль зөрчөөгүй. Би Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 2020-2024 онд ажилласан. Эргэж харах зүйлүүд бий.  Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч бол маш олон хүний санал авч сонгогддог.  Тэд 30,40,50 мянган хүний санал авсан учраас энэ хүмүүсийн асуудлыг шийдэх шаардлага байдаг. Гэтэл Төлөөлөгчид хуулиар олгогдсон ажил боломж нь хязгаарлагдмал.

    Төлөөлөгч давхар ажил хийх эрх нь нээлттэй. Нийслэлийн өмчийн эзэн нь Нийслэлийн ИТХ байдаг. Өмчийн  удирдлагын тухай хуулиар ТУЗ,  УЗ-д байх бүрэн боломжтой. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Засаглалын  асуудлыг өөрчлөх шаардлагатай бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д бий.

    Ер нь, Улаанбаатар хотын харьяанд байгаа 114 байгууллага, нийслэлийн өмчит компанийн бүтцийг эргээд харах шаардлагатай. Чиг үүрэг давхацсан, татан буулгах нэгж байна. Намар өөрчлөлт хийнэ гэж төлөвлөсөн. Засаг даргын хувьд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Дахиад хэлэхэд энд сууж байгаа 45 төлөөлөгч ямар ч хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Цалин хөлстэй холбоотой буруу зөрүү ойлголт явж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшууллаа авдаг. Зуу, зуун саяар нь авдаг тохиолдол байхгүй шүү.  Манай санхүү, хөрөнгө оруулалтын газраас шаардлагатай данс тооцоог өгч болно. Иргэдэд ил тод нээлттэй мэдээллийг нь өгөөд явахгүй бол сонсголын үеэр маш буруу ойлголт төрүүлсэн. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье хэмээн байр сууриа илэрхийллээ.

    Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанд Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулав.

    Төлөөлөгчид иргэдээс ирсэн газрын маргаантай  болон нийтийн эдэлбэр газарт барилга байшин барьсан зэрэг асуудлаар Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодрууллаа.

    Мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай Нийслэлийн ИТХ-ын тогтоолын төслийг батлав.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.