Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

    Эхорон7 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13км/ц байдаг. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. 

    Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр үнэлгээгээр Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасан байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Туулын хурдны замыг барихаар тогтсон.

    Туулын хурдны замын зураг төслийг анх 2014-2016 онд боловсруулан магадлалаар батлуулсан. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/1326 дугаар захирамжаар Туулын хурдны замын ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийн шинэчлэлтийн ажлыг хийсэн. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан технологийн Авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар, үргэлжлүүлэн Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн батлуулсан.

    Улаанбаатар хотын хувьд AH-3 чиглэлийн замын хоёр зангилааг холбосон хөндлөн чиглэлд саадгүй нэвтрэх хурдны зам байхгүй. Тиймээс ихэнх тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан болж байгааг ТЭЗҮ-д тодорхойлсон. Иймд Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон Туулын хурдны замыг барих хэрэгцээ шаардлага үүссэн.

    Туулын хурдны замын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайлан”-д 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийсэн. 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.

    Туулын хурдны зам төслийн ач холбогдол:

     Эдийн засаг

    • Эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин E IRR 16.9 хувь гарсан. Энэ нь боломжит өртөг болох 12 хувиас их байх тул төсөл нь эдийн засгийн өгөөжтэй, төрийн санхүүжилтээр хэрэгжих боломжтойг бататгаж байна.
    • Зардал, үр ашгийн харьцаа B/C 1.26 буюу нэгээс дээш гарсан тул ашигтай гэж үзэж болно.
    • Төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ нь 18 жилийн туршид $44.9 сая (2027-2030 он), $191.6 сая (2041-2045 он) болж өсөхөөр байна.
    • Тээвэрлэлтийн хурд зардлыг багасгаж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
    • Худалдаа, бизнесийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

    Нийгэм

    • Цаг хугацаа хэмнэж, ажлын болон амралтын цагийг илүү үр бүтээлтэй ашиглах боломжтой болно.
    • Иргэдэд ижил тэгш боломжийг олгож, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлнэ.
    • Хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, иргэдийн амьдралын чанар сайжирна.
    • Нийгмийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    • Аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
    • Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын “VCR” 1.19 болж, замын сүлжээний түгжрэл буурах, сүлжээний дундаж хурд 7-13км/ц байгааг 10-25 км/цаг болж нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.

    Байгаль орчин

    • Туулын хурдны зам барилгын ажлын гүйцэтгэлийн шатанд замын трассын орчмын хөрсөн бүрхэвчийг талхагдлаас хамгаалж, замын дагуу нөхөн сэргээлт хийнэ. Мөн төслийн хүрээнд гүйцэтгэгчийн мөрдөн ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
    • Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах тусгай дансанд төвлөрүүлэхээр тусгасан.
    • Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний ихэнх хэсэг байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй нягт уялдах бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л хугацааны туршид газрын доорх ус, хөрсний чанар, ургамалжилт, амьтны аймагт гарч байгаа өөрчлөлтүүдийг тухай бүрд нь шинжилж, өөрчлөлт оруулахгүй байхаар холбогдох арга хэмжээг жил бүрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллана.

    Хот төлөвлөлт:

    • “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ.
    • Авто замын сүлжээ тэлнэ. Авто замын түгжрэл буурна. 
    • Нийслэлийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ.

    Босоо тэнхлэгийн хувьд: Баянбүрдийн тойргоос Баруун 4 зам хүртэл замын хөдөлгөөний ачаалал 5-7.5 хувь, Нарны гүүр 7-8 хувь, Олимпийн гудамж 7-13 хувь, Их Монгол Улсын гудамж 8-11 хувь буурна. 

    Хэвтээ тэнхлэгийн хувьд: Нарны замын хөдөлгөөний ачаалал 25-28 хувь, Чингисийн өргөн чөлөө 28-30 хувь, Яармагийн гүүр 28-32 хувь, Яармагийн зам 10-12 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 7-8 хувиар буурна. 

    Эх сурвалж: НЗДТГ

     

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.