Ekhoron.mn
    Онцлох

    Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт төрийн дээд одон медаль гардуулав

    Өнөөдөр, 13:57

    Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

    Өнөөдөр, 10:52

    Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ

    Өнөөдөр, 10:30
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

      Өнөөдөр, 10:00

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    ДУУЛИАН: "Nvidia" компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    "Nvidia" компанийг үүсгэн байгуулж, олон жил удирдсан Женсен Хуан хувийн амьдралтай нь холбоотой дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцорчээ. Энэ тухай тус компани пүрэв гарагт мэдээлсэн байна. АНУ-ын хиймэл оюуны чип үйлдвэрлэгч хамгийн том компанийн удирдлагын үүргийг Санхүү хариуцсан захирал Колетт Кресс түр орлон гүйцэтгэх ажээ.

    "Nvidia" компанийн мэдээлснээр, Ж.Хуан ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний оронд томилогдох шинэ удирдагчийг компани дотроос болон гаднаас хайж байгаа аж. Ж.Хуан "Nvidia"-г 1993 онд байгуулсан цагаасаа хойш удирдаж, 30 гаруй жилийн хугацаанд тус компанийг технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болгон хөгжүүлсэн юм.

    Түүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлсний дараа дуулиан дэгдсэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр 40 гаруй жил ханилсан эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүл болон хамтран ажиллагсдаасаа уучлал хүсжээ.

    Сингапурын “Megaspeed” компанийн менежертэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Зарим хэвлэлд мэдээлснээр, уг эмэгтэй нь БНХАУ-ын иргэн бөгөөд тус улсын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэж АНУ-ын тусгай албаныхан сэжиглэж байгаа аж.

    Үүний дараа “The New York Times” сонинд Ж.Хуан өөр эмэгтэйтэй, тодруулбал "Nvidia" компанийн топ менежерүүдийн нэгтэй дотно харилцаатай байсан байж магадгүй тухай мэдээлснээр нөхцөл байдал улам хурцаджээ. 

    Өдгөө 63 настай Ж.Хуанг дэвшилтэт технологийн салбарын нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Орчин үеийн хиймэл оюуны системүүдийг сургах, ажиллуулахад ашигладаг бичил чипийн гол нийлүүлэгч нь чухам "Nvidia" компани болсон билээ. Сүүлийн жилүүдэд Ж.Хуанг хиймэл оюуны хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэхийг тууштай дэмжиж, технологийн салбарын томоохон үйл ажиллагаануудад тогтмол оролцож иржээ.

    "Nvidia" компанийн нөлөө хагас дамжуулагчийн зах зээлээс хальж хавьгүй өргөн хүрээг хамардаг. Тус компани ашгийнхаа тодорхой хэсгийг хиймэл оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулахад зарцуулдаг төдийгүй АНУ-ын технологийн стратегийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

    Сүүлийн жилүүдэд Ж.Хуанг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай ажиллаж иржээ. "Nvidia" компани мөн Германы Засгийн газартай хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсноо саяхан зарласан юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа олгохоор амлажээ

    18 минутын өмнө

    Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт төрийн дээд одон медаль гардуулав

    30 минутын өмнө

    Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

    3 цагийн өмнө

    "Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна

    3 цагийн өмнө

    Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ

    3 цагийн өмнө

    Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

    4 цагийн өмнө

    “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

    5 цагийн өмнө

    Ган үйлдвэрлэлийн цогцолборын гүйцэтгэгчээр “Бээжин Жианлунг” группийг шалгаруулжээ

    19 цагийн өмнө

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг хэмээн тооцжээ

    19 цагийн өмнө

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тойм

    1 өдрийн өмнө

    МИАТ компани “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

    1 өдрийн өмнө

    УИХ-ын даргын дэргэд парламентад суудалтай нам, эвслийн дарга нар оролцсон Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

    1 өдрийн өмнө

    Зөвхөн замын хөдөлгөөнд бодитоор саад учруулсан автомашиныг ачна

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн төсөв 2027: Орлого, зарлага 4.8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ

    1 өдрийн өмнө

    Nvidia-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангийг Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар дахин томиллоо

    2 өдрийн өмнө

    Нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын Ажлын албыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

    2 өдрийн өмнө

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    2 өдрийн өмнө

    Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

    3 өдрийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

    3 өдрийн өмнө

    “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    4 долоо хоног

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    4 долоо хоног

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    1 сар

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    2 долоо хоног

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    3 долоо хоног

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    3 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    3 долоо хоног

    Bloomberg: Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

    3 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: МУГТ Т.Тулга ДАШТ-ээс 3 медаль хүртсэн гурав дахь эрэгтэй тамирчин боллоо

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.