“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс Гашуунсухайт боомтоор 7.07 сая тонн буюу 83 хувь, Ханги боомтоор 1.46 сая тонн буюу нийт экспортын 17 хувийг экспортолсон байна.
Компани экспортыг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 3.0 сая тонн буюу 55 хувиар өсчээ.
Экспортын хэмжээ өссөнөөр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.


0 сэтгэгдэл