Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Дэлхий дахинд нефтийн нийлүүлэлт тасалдсанаас Монголын эдийн засаг хүндэрч, шатахууны хямрал 4 сар үргэлжлэхээр байна

    Эхорон7 сар
    Share
    Facebook Twitter Email

    Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагынханд мэдээлэл өгөв.

    Тэрбээр дэлхий дахинд эдийн засгийн хямралын мөчлөгт нөхцөл байдал үүсэж, Ойрх Дорнодын бүс нутагт геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгааг онцлов. 

    Улс орнууд эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэлснээр дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн томоохон шок үүсэж, боловсруулах үйлдвэрүүдэд гэмтэл гарч бүрэн сэргэхэд 4-5 жил шаардагдах нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор дунд хугацаанд шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилсэн тохиолдолд 2026 оныг дуустал үргэлжлэх эрсдэлтэй байгааг дурдлаа. Энэ нь Монгол Улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдалд бодит эрсдэл үүсгэж болзошгүйг тэмдэглэв.

    Олон улсын зах зээлд, тухайлбал, Ормузын хоолойн нийлүүлэлт саатсанаас газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон доргилт үүсгэж эхэлжээ. Монгол Улсын эдийн засаг гадаад худалдааны хувьд БНХАУ-тай нягт хамааралтай тул тус улсын эдийн засагт үүсэх нөлөөллийг анхааралтай ажиглаж байна гэсэн юм.

    Шатахууны нийлүүлэлтийн хувьд Монгол Улсад одоогоор тасалдал үүсэхгүй, нөөц хангалттай байгаа хэдий ч үнийн дарамт нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ-тай байгуулсан АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах гэрээ хэрэгжиж байгаа бол дизель түлшний үнэ Сингапурын биржийн жишиг үнээс хамаардаг. Хэрэв уг жишиг үнэ гурван сар дараалан өссөн тохиолдолд 2026 оны долдугаар сарын 1-нээс үнийн шинэчлэл хийх хэлцэл эхлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хэллээ. Дэлхийд нефтийн нийлүүлэлтийн шок үүссэний улмаас Монголын эдийн засаг хүндэрч, шатахууны хямрал 4 сар үргэлжлэхээр байна гэдгийг анхааруулав. 

    Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болж байгаа талаар мэдээлэл өгөв.

    Хуулийн төсөлд төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төсөв санхүүгийн сахилга батыг чангатгах, давхардсан чиг үүргийг шилжүүлэх, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, өр авлагыг барагдуулах зэрэг зохицуулалтыг тусгана. Энэ хүрээнд санхүүгийн үзүүлэлтийг байнга шинжилж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг бодлогын уялдаа холбоогоор хангаж, шаардлагатай тохиолдолд төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эхлүүлнэ хэмээн Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр мэдэгдэв.

    Өнгөрөгч онд төмөр зам түүхэндээ хамгийн өндөр 48 сая тонн ачаа эргэлт хийж, цахилгаан, дулааны үйлдвэрлэл хамгийн өндөр түвшинд хүрсэн. Эрдэнэт үйлдвэр хамгийн их боловсруулалт явуулж, нүүрсний салбар 90 сая тонныг экспортолж, ажиллах хүчний оролцоог 63 хувьд буюу өмнө байгаагүйгээр дайчилж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 7200 ам.долларт хүрсэн. Монгол Улсын эдийн засаг 90 их наяд ам.долларын эдийн засагтай орон болж, олон улсад эдийн засаг тогтвортой улс болсон хэмээн олон улсын экспертүүд үнэлж байна гэсэн юм.

    Манай улс өнөөгийн нөхцөлд эрчим хүчний нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж байгаа ба өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байх түвшинд хүрсэн. Тиймээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтуудыг түргэтгэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр онцоллоо.

    Мөн хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эмийн болон стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар дурдлаа.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.