Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуравдугаар сарын 20-23-нд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Мөн зочилсон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, Баян-Өлгий аймагт Казах түмний хаврын баяр-Наурызын баярт оролцож, ажил үйлсээрээ манлайлсан орон нутгийн иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.














0 сэтгэгдэл