УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороон болон чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын дарга Н.Учралын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.
Н.Учрал энэ үеэр "УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж, ажиллуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаа ч парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү дэвшилтэт технологи ашиглах, шилжилтүүдийг хийхэд анхаарч ажиллалаа" хэмээлээ.

0 сэтгэгдэл