УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ням-Осорын Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар томиллоо.
Ерөнхий сайдаар шинээр томилогдсон Н.Учрал нь:
- 2003 онд “Их Засаг” лицей сургууль,
- 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,
- 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистрын зэрэг хамгаалсан.
- 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан.
- 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал,
- 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
- 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд,
- 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга,
- 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байна.

0 сэтгэгдэл