Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Барилгын дулаалгын материалын ангилалд өөрчлөлт оруулах үнэ, өртгийн нарийвчилсан судалгаа хийх чиглэл өглөө

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. 

    Энэхүү хурлаар барилгын материалын аюулгүй байдал, стандарт тэр дундаа барилгын дулаалгын материалын чанар, стандартын талаар холбогдох байгууллагууд санал солилцлоо. 

    Барилгын материалын галын аюулыг шатдаг ба шатдаггүй гэж хоёр ангилдаг бөгөөд шатдаг материалыг дотор нь Ш1, Ш2, Ш3, Ш4 гэж хувааж үздэг байна. Улмаар шатах чадвар, дөллөж авалцан асах чадвар, гадаргуу дээрх дөлний тархалт, утаа үүсгэх чадвар ба хордуулах чанар зэргээр дотор нь нарийвчлан задалдаг байна.  Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогджээ. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

    Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд онцгой байдлын албанд барилгын гадны фасадаас үүдсэн галын 30 дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ.

    Иймд ОБЕГ-аас барилга, байгууламж, түүний хийц, бүтээцийн материалын галын аюулгүй байдлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь тэдгээрийн галд тэсвэртэй байдлын хязгаарыг нэмэгдүүлэх асуудал болсон. Үүнийг олон улсад төдийгүй манай улсын хувьд ч анхааран үзэж, энэ төрлийн судалгаа болон стандарт нормуудыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Иймд Ш3/Д3/ТҮ3, Ш4/Д3/ТҮ4 шатамхай ангиллын дулаалгын материалын хэрэглээг Ш2Д3ТҮ2, Ш1Д1ТҮ2 ангилал руу оруулах, цаашлаад чулуун хөвөн болон манай улсад нэгэнт нэвтрэн орж ирсэн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглах нь зүйтэй. Товчхондоо давхар хооронд, цонх хаалганы дулаалгад шатдаггүй материал ашиглах, барилгын 17-гоос дээш давхарт шатдаггүй, 5-17 давхарт Ш1, 5-аас доош давхарт Ш2, хуучны 5 давхар барилгын гадна фасадад Ш2, хувийн орон сууцад Ш4, орон сууц нийтийн барилгад Ш1, Ш2 ангиллын дулаалгын материал ашиглах санал гаргалаа.

    Харин Нийслэлийн хяналт шалгалтын газраас “Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хяналт шалгалтын зохицуулалт 5 хуульд заалт байдаг бөгөөд барилгын дулаан тусгаарлах материалын чанар стандартын талаар 6 барилгын норм ба дүрэм, 1 барилгын дүрэм, 20 үндэсний стaндарт, 1 хотын стандартад заалт тусгагдсан байдаг боловч, төдийлөн тодорхой зохицуулалт байхгүй байна” гэдгийг онцоллоо. Мөн холбогдох төрийн байгууллагууд барилгын дулаалгын явцад стандартын горим алдагдах, зураг төслийн дагуу хийгдэхгүй байгаагаас чанарын асуудал үүсдэг гэдгийг ч мөн илэрхийллээ. Тухайлбал, улсын төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор хийвэл арчлалт бага, насжилт ихтэй. Одоо ихэвчлэн металл хавтангаар хийж байгаа ч энэ нь 10 жил хүрэхгүй хугацаанд чанар буурдаг. Дахиад засварын зардал их гарна гэлээ.

    Барилгын гол нэр төрлийн материал буюу бетон зуурмаг, цемент, ган болон арматур, хөнгөн бетон, тоосго, хайрга ба дайрга, дулаалгын материалын 342 үйлдвэр байгаагаас 48 буюу 14 хувийг дулаан тусгаарлах материалын үйлдвэр эзэлж байна. Жилд ойролцоогоор 423 мян.м.куб дулаан тусгаарлах материалын хэрэгцээ байдгаас хөөсөн полистрол хавтангийн үйлдвэр 87 хувь, эрдэс хөвөн материалын үйлдвэр 13 хувийг эзэлж, дотооддоо 100 хувь үйлдвэрлэж байна. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс барилгын дулаалгын материалын үндсэн түүхий эдийг урд хөршөөс импортолдог. Тэгээд ч дулаалгын шатдаггүй материал үйлдвэрлэгч ердөө ганц, хоёрхон бий. Бусад үйлдвэрүүд Ш1, Ш2, Ш3, Ш4 зэрэг ангиллын материал үйлдвэрлэдэг гэсэн үг. Тиймээс хэрэв барилгын гадны фасадад шатдаггүй дулаалгын материал ашиглах стандарт баталлаа гэхэд дотоодын зах зээлээ хангах хүчин чадал байхгүй. Нөгөө талаар барилгын салбарт маш сөрөг нөлөө үзүүлж орон сууцны метр квадратын үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг хүндрэл гарна. Хөөсөнцөр шатамхай материал биш. Дотроо маш олон төрөл. Хөөсөнцөр л бол шатдаг гэсэн ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ойлголтыг зөв өгөх нь зүйтэй байх хэмээн байр сууриа илэрхийллээ.

    Улмаар НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр “Иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийн хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ хааж боосон шийдвэрийг бид гаргаж болохгүй. Дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжиж байж энэ улс орон хөгжих ёстой. Тиймээс зөвхөн дулаалгын материал гэлтгүй ямар барилгад ямар төрлийн материал ашиглахыг маш тодорхой болгох хэрэгтэй. Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чухал” гэдгийг онцлоод дараах чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө. 

    Үүүнд, Нэгдүгээрт, ОБЕГ-аас гаргасан саналыг судалж тодорхой болгох, хоёрдугаарт, богино болон дунд хугацааны бодлогоо тодорхойлох. Учир нь барилгын материалын хийц, шинж, загвар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон жилийн настай норм, стандарт мөрдөх нь хэр оновчтой гэдгийг хэлэлцэх, гуравдугаарт, 2023.08.01-нээс өмнө батлагдсан холбогдох ажлын даалгаврууд, цаашдын хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтийг тодорхой болгох, зарим норм нормативыг стандартчилах зайлшгүй шаардлагатай бол санал оруулж ирэхийг холбогдох төрийн байгууллагуудад даалгалаа. 

    Мөн Барилгын хөгжлийн төвөөс стандартад дээрх яригдаж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаснаар барилгын метр квадратын үнэд хэрхэн нөлөөлөх, зарим нэг материалын ангилалд өөрчлөлт оруулахад үнэ, өртгийн  нарийвчилсан судалгаа хийх талаар чиглэл өглөө. Улмаар өгсөн үүргийг дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.