Монгол Улсын сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр "Союз-39" хөлгөөр сансарт нисч, 3 дугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ эргэж газардсан түүхтэй.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу сансарын нисэгч Ж.Гүррагчаад 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус сургуулийн "Хүндэт профессор" цол олгожээ.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцон баяр хүргэж, үг хэлсэн байна.



0 сэтгэгдэл