УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнөөдөр Төрийн ордонд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд "гар хүрчээ".
Энэ үеэр УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хуралдаан болж, Туулын хурдны замын төслийн талаарх мэдээллийг сонсож байсан бөгөөд уг хуралдаанд оролцож байсан Д.Энхтүвшин Т.Даваадалайг танхимаас дуудаж гаргаад шилдэж, түлхэн унагажээ. Харин Т.Даваадалай энэ үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Болсон үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гэнэтийн ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Т.Даваадалайгаас уучлал хүсжээ.
Олон нийт энэхүү үйлдлийг янз бүрээр тайлбарлаж байна. Нэг хэсэг нь УИХ-ын гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргалаа, ямар ч тохиолдолд хүний бие, эрх чөлөөнд халдах ёсгүй, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах болзлоо хангалаа, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө гишүүнээс эргүүлэн татах ёстой гэж байгаа бол зарим нь "MSC, Бодь группийнхний зөрчил ил гарлаа", Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байгаа бүлэглэл MSC гэдэг нь ил боллоо" Нийслэлийнхэн УИХ-ыг үл тоож байгаа тул ингэх нь зөв гэцгээж байна.


0 сэтгэгдэл