"Orion" хөлгийн сансрын нисгэгчид нэг хоногийн дотор сарны нөгөө талд гарч, дэлхийгээс хамгийн хол буюу 407 000 км-ийн зайд очсоноор шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Энэ үеэр авсан сарны зургийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг нийтэллээ.
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлаг дөрвөн сансрын нисэгчийн бүрэлдэхүүнтэй “Orion” сансрын хөлгийг сар руу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Сансрын төвөөс Зүүн эргийн цагаар 18:35 цагт хөөргөсөн юм.









Эх сурвалж: NASA

0 сэтгэгдэл