Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны санаачилгаар байрлуулжээ.
“Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ.
Бенчакитти парк нь долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон паркын нэг юм байна.
“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримлууд бүтээсэн А.Очирболдын "Ухамсар" бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдсэн түүхтэй.
Бенчакитти паркын хаяг: https://maps.app.goo.gl/2DzJqpaA2kD2LfRm7

Эх сурвалж: Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам

0 сэтгэгдэл