Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Л.Оюун-Эрдэнэ: Парламент VS Монарх

    Эхорон5 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ардчилсан парламентын засаглалын талаарх байр сууриа илэрхийлсэн нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлийг тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзвэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийг парламентаар шийдэх гэж байгаатай холбогдуулан бичжээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нь ардчилсан парламентын эрхэнд халдсан үйлдэл хэмээн үзэж эрс эсэргүүцэж байгаа юм.

    ***

    Манай намын залуучууд Английн Хөдөлмөрийн намын урилгаар парламентын туршлага судлах аялалд явж байсан билээ.
    Хүн бүрийн төрсөн сэтгэгдэл өөр байсан байх. Харин миний хувьд Английн парламентын бүрэн эрх, халдашгүй байдлын төлөө олон зуун жил үргэлжилсэн тэмцлийн түүх онцгой сэтгэгдэл үлдээсэн юм.
    Би “Монарх” гэдгийг зөвхөн хаант засаглал гэж ойлгодоггүй. Харин нэг хүний гарт шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл төвлөрч, хяналт-тэнцэл алдагдах эрсдэл гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэ бол хэлбэрийн тухай биш, эрх мэдлийн төвлөрлийн тухай ойлголт юм.
    Английн түүх бол парламент ба хаан хоёрын эрх мэдлийн төлөөх тэмцлийн түүх. Энэ тэмцэл улс төрийн маргаанаас давж, бослого, иргэний дайн, хувьсгал болж, улмаар ардчилсан парламентат ёсыг тогтоож, парламентын халдашгүй дархан байдлыг хуульчилсан байдаг. 
    Энэ нь ердөө л ард түмний сонгуулиар байгуулагдсан парламент хараат бусаар шийдвэр гаргах баталгааг хангах, парламентыг бүрдүүлж буй гишүүд үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хамгаалах тухай. Энийг л халдашгүй байдал, бүрэн эрх гэж томьёолдог. Яагаад гэвэл гагцхүү парламент л улс орны тусгаар тогтнол, засаглалын хэлбэр, газар нутаг, эдийн засгийн томоохон асуудлуудыг ард түмний нэрийн өмнөөс эцэслэн шийдвэрлэдэг. 
    1642 онд Чарльз I хаан парламентын Нийтийн танхимд цэрэг дагуулан орж ирж, таван гишүүнийг баривчлахыг оролдсон нь эрх мэдлийн зөрчлийг туйлд нь хүргэж, улмаар Английн иргэний дайныг өдөөсөн байдаг. Энэ бол парламентын бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл байсан тул парламент нь бүрэн эрхийнхээ төлөө хааныхаа эсрэг тэмцэж, парламентын талын арми, Оливер Кромвелийн удирдлага дор ялалт байгуулж, 1649 онд хаан Чарльз I-ийг цаазалсан нь Европын түүхэнд хааныг хууль ёсоор цаазалсан анхны томоохон тохиолдлуудын нэг болсон юм. 
    Парламентын бүрэн эрхийн төлөө зэвсэг барин тэмцэж байсан түүхийн бэлгэдэл болж Кромвелийн хөшөө Английн парламентын ордны гадна сүндэрлэн байдаг.  
    Гэвч тэмцэл үүгээр дуусаагүй.
    Мөн Английн хаан Жэймс II парламентыг хуралдуулахгүй байх, парламентгүйгээр засаглахыг оролдож, өөрийн зарлигаар хууль хэрэгжүүлэх, католик шашныг дэмжих бодлого явуулсан нь улс төрийн хямралыг гүнзгийрүүлсэн. Мөн хааны зарлигийг эсэргүүцсэн Английн сүмийн долоон хамбыг баривчилж шүүхэд шилжүүлсэн явдал нь олон нийтийн эсэргүүцлийг улам хурцатгасан байдаг. 1688 онд Английн улс төрийн хямрал туйлдаа хүрч, Жэймс II хааны эрх мэдлийг хязгаарлахын тулд Ялгуусан хувьсгал өрнөж, Жэймс II Англиас гарч зугтааснаар, парламент түүнийг хаан ширээнээс татгалзсан гэж үзэн шинэ засаглалыг тогтоосон.
    Улмаар 1689 онд Эрхийн тунхаг (1689)-ийг баталж:
    • Парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулан хуульчилж,
    • Хааны эрх мэдлийг хуулиар хязгаарлан, парламентын онцгой бүрэн эрхийг баталгаажуулсан. 
    Өөрөөр хэлбэл, парламентын халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг нь гишүүдэд давуу байдал олгох тухай ойлголт огт биш. Энэ бол ард түмний нэрийн өмнөөс хараат бусаар шийдвэр гаргах, айдас дарамтгүйгээр үг хэлэх, төрийн хувь заяатай холбоотой шийдвэрийг бие даан гаргах баталгааны тухай ойлголт юм.
    Парламент гэдэг бол:
    • Тусгаар тогтнолын баталгаа
    • Ард түмний бүрэн эрхийн илэрхийлэл
    • Эрх мэдлийн төвлөрлийн эсрэг хамгийн том хамгаалалт
    Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, ардчилсан үнэт зүйлс сорилтод орж буй энэ цаг үед хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчиллын цорын ганц баталгаа бол парламентын засаглал. 
    Тиймээс ч өнөөдрийн 126 гишүүнтэй, олон намын тогтолцоо бүхий парламент энэ түвшинд хүрэхийн тулд улс төрийн олон сорилтыг даван туулж ирсэн.
    Өнөөдөр манайд өрнөж буй асуудал нь нэг намын дотоод зөрчил, хувь хүмүүсийн маргаан огт биш ээ. Хөгжлийн мега төслүүдийг гацаанаас гаргаж хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан талаарх эерэг, сөрөг шүүмжлэлийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна.
    Харин өнөөдрийн санал хураалт бол хэлбэр бус агуулгын чухал асуудал бөгөөд Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт юм. Тиймээс ч Монголын ард түмэн, эрхэм гишүүд  хэрсүү байж, улс орны халдашгүй дархан байдал, ард түмний бүрэн эрх, эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолын дархлаа ардчилсан парламентын засаглалаа хамгаалахыг хүсье!

    Эх сурвалж: https://www.facebook.com/OyunerdeneLuvsannamsrai

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    2 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    4 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    5 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    6 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    13 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    2 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.