"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа өчигдөр хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн тамирчин боллоо.
Тэрбээр энэ удаад Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар хүрэл медалийн эзэн болсон юм.
"Бишкек-2026" Азийн АШТ-ий 68 кг-ын дүн:
1. Мээрим Жуманазарова (Киргиз)
2. Мива Морикава (Япон)
3. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)
3. Ли Зэлү (БНХАУ)


0 сэтгэгдэл