"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч сорьсон дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, Казахстаны Тыныс Дубекийг буулган авч хүрэл медальд хүрлээ.
Манай бөх өрсөлдөгчөө эхний үед илт илүүрхэн ялснаар Азийн аваргаас тав дахь медалиа авлаа. Тэрбээр эх орныхоо далбааг өндөрт мандуулж, сүүлийн 15 жилийн хугацаанд Азийн аваргаас 5 дахь медалиа ийнхүү гардаад байна.














0 сэтгэгдэл