Дөрвөн сансрын нисэгчтэй НАСА-гийн “Орион” сансрын хөлөг Номхон далайн Калифорнийн эрэг орчмын усанд бууснаар сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд сар руу хийсэн анхны нислэг амжилттай боллоо.
Багийн бүрэлдэхүүн АНУ-ын баруун эргийн цагаар дөрөвдүгээр 10-ны өдрийн 17:08 цагт эх дэлхийдээ газарджээ.
Дөрвөн сансрын нисэгчийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд тэдний буух явцыг НАСА агентлагийн YouTube суваг дахь хуудсаар 3 сая гаруй хүн үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сансрын нисэгчид үүргээ биелүүлээд эх дэлхийдээ амжилттай буусан явдалд баяр хүргэж “Буулт төгс сайн боллоо, АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд би туйлын ихээр бахархаж байна. Та бүхнийг Цагаан ордонд тэсэн ядан хүлээж байна. Бид нислэгийг дахин хийнэ, дараагийн алхам бол Ангараг!” гэжээ.




0 сэтгэгдэл