"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүч сорьсон. Тэрбээр шигшээ барилдаанд Ираны тамирчин, өмнөх жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Милад Вализадетэй өрсөлдөв.
Ираны бөх барилдааны эхэнд дөрвөн оноог авсан ч манай тамирчин богино хугацаанд онооны зөрүүг 4:3 болгож ойртуулаад байв. Гэвч бэртэл авч харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
Б.Мөнх-Эрдэнийн хувьд, өмнөх жилийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа ахиулж мөнгөн медальтан боллоо.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Милад Вализаде (Иран)
2. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Монгол)
3. Абдымалик Карачов (Киргиз)
3. Анкуш (Энэтхэг)
Мөн "Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 79 кг-д барилдсан ОУХМ О.Сүлдхүү Узбекистаны тамирчин, "Парис-2024" олимпын наадмын аварга Разамбек Жамаловыг ялж, Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
О.Сүлдхүүгийн хувьд, 2023, 2025, 2026 онуудад Азийн аваргаас хүрэл медалийг гардаад байна.
“Бишкек-2026” Азийн АШТ-ий 79 кг-ын дүн:
1. Кейван Гаредагхи (Япон)
2. Сандип Сингх Манн (Энэтхэг)
3. Олонбаярын Сүлдхүү (Монгол)
3. Жакшылык Байташов (Киргиз)




0 сэтгэгдэл