Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентын олонхын дэмжлэг авч чадахгүйд хүрэв үү?

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцийн эцсийн дүгнэлтээр эгүүлэн татах агуулгатай өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт байдлаар оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг энэ пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийнэ.

    Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ дээр дэмжихгүй унагах магадлалтай болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн, Үндэсний эвсэл, ХҮН намын зөвлөл болон АН-ын намын 42 гишүүний талаас илүү хувь нь уг хуулийн төслийг парламентын ардчиллын дархлааг эвдэх, цаашид Ерөнхийлөгч болон улс төрийн намын дарга нарын үгэнд ороогүй гишүүдийг эгүүлэн татна хэмээн айлгаж дарамтлах, улмаар үгэндээ ороогүй гишүүдийг үзэмжээрээ солих үүд хаалгыг нээх эрсдэлтэй, тиймээс дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.

    Хуулийн төслийг дэмжих талд МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн+АН-ын 10 гаруй гишүүн ил тод байна. УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд өнгөрсөн 7 хоногт намын бүлгийн гишүүдтэйгээ уулзахдаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал Үндсэн хууль зөрчсөн маргаанд татан оролцуулах эрсдэлтэй байгааг дурджээ.

    МАН дахь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Ерөнхийлөгчийн хуулийн төслийг ил тод эсэргүүцэж, Монголын улсын парламентын арчиллын тогтолцоог нураах, улмаар нэг хүний дарангуйлал тогтоох хор нөлөөтэй хэмээн мэдэгдсээр байна. 

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ саяхан нийгмийн сүлжээ дэх өөрийн цахим хуудастаа бичсэн "Парламент VS Монарх" нийтлэлдээ,

    "Парламент гэдэг бол:
    • Тусгаар тогтнолын баталгаа
    • Ард түмний бүрэн эрхийн илэрхийлэл
    • Эрх мэдлийн төвлөрлийн эсрэг хамгийн том хамгаалалт
    Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, ардчилсан үнэт зүйлс сорилтод орж буй энэ цаг үед хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчиллын цорын ганц баталгаа бол парламентын засаглал. Тиймээс ч өнөөдрийн 126 гишүүнтэй, олон намын тогтолцоо бүхий парламент энэ түвшинд хүрэхийн тулд улс төрийн олон сорилтыг даван туулж ирсэн.
    Өнөөдөр манайд өрнөж буй асуудал нь нэг намын дотоод зөрчил, хувь хүмүүсийн маргаан огт биш ээ. Хөгжлийн мега төслүүдийг гацаанаас гаргаж хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан талаарх эерэг, сөрөг шүүмжлэлийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна.
    Харин өнөөдрийн санал хураалт бол хэлбэр бус агуулгын чухал асуудал бөгөөд Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт юм. Тиймээс ч Монголын ард түмэн, эрхэм гишүүд  хэрсүү байж, улс орны халдашгүй дархан байдал, ард түмний бүрэн эрх, эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолын дархлаа ардчилсан парламентын засаглалаа хамгаалах ёстой" хэмээн бичсэн юм.

    АН-ын дарга О.Цогтгэрэл, Ардчилсан парламент үгүй болох юм бол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно. Ардчилсан нам, бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Монгол Улсын Ерөнхийлөгч алдаа гаргаж байна. Алдаагаа засаж хуулиа татах бүрэн боломж байгаа" гэж мэдэгдээд байна.

    Харин нөгөө талд Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийн төслийг нэн даруй хэлэлцээд явах шаардлагатай, УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө. Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой юм.Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачилсан хэмээсэн хэлэлцүүлгийг идэвхтэй өрнүүж байна.

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд:

    • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
    • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
    • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
    • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тус тус тусгажээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.