Сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэгийн бүтээл "Үлдэх Зориг" баримтад кино 4 дүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ.
Тэр өөрөө Монгол хүний саруул ухаанд итгэдэг байсан... Харин найзууд нь түүний юунд итгэдэг байв? Цаг хугацаа өнгөрөх тусам үзэл бодол, итгэл үнэмшил нь улам үнэ цэнтэй болсоор. Хаана ч гараагүй ховор яриа, дурсамжууд...
Залуу үеийнхэнд С.Зориг гэж хэн байсныг хувь хүн талаас нь таних, өнгөрсөн үеийнхний түүхээс ирээдүйн Монголын тухай өөдрөг итгэлийг авах “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт 2026 оны 4 дүгээр сарын 20-нд болж, Корпорейт Конвейшн Центрт 19:00 цагаас uанцхан удаа гарах юм байна.
Тасалбарыг: www.ticket.mn-ээс авах ажээ.

0 сэтгэгдэл