УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой УИХ-ын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж олонх нь дэмжлээ.
Ингэснээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.
Санал хураалтад 101 гишүүн оролцож, 57 нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, 44 гишүүн татгалзжээ.
Одоо парламент дээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг дараа дараачийн хэлэлцүүлэгт бэлтгэх юм.


0 сэтгэгдэл