БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж буй 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр -63 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн алтан медаль хүртлээ.
МУГТ Л.Энхрийлэн алтан медалийн төлөөх барилдаанд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын тамирчныг торгуулиар ялав. Ийнхүү тэрбээр 2024 онд -57кг /жин/-д Ази тивийн аварга цолыг хүртэж байсан бол 2026 онд -63кг буюу жин өгсөн түрүүлж тивийнхээ хошой аварга хэмээх алдрын эзэн боллоо.
Мөн өнөөдөр Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Ариунзаяа -57кг-д алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын тамирчинтай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээ алдсанаар ялагдаж мөнгөн медаль авлаа. Т.Ариунзаяа нь 2025 онд -57кг-д алтан медалийн төлөө шалгарч, мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жил хошой мөнгө медалийн эзэн болов.
Ордосын ААШТ-нд Монголын жүдочид одоогийн байдлаар 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
МУГТ Л.Энхрийлэн
ОУХМ Т.Ариунзаяа

0 сэтгэгдэл