”Эрдэнэс Монгол” нэгдэл Казахстаны төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына”-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт дөрөвдүгээр сарын 21-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн өмчит томоохон нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагааны суурь тавигдаж, олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх ба уул уурхай, эрдэс баялаг тухайлбал чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

0 сэтгэгдэл