Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Скүүтер, мопедтой иргэд ослын эрсдлийг нэмэгдүүлэх болжээ

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх зохицуулалтыг эхлүүлээд байна. 

    Учир нь энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй осол гаргаж гэмтэж бэртэх, осол аваар гаргаж бусдыг гэмтээх тохиолдол эрс нэмэгдээд буй.

    Иймд эхний ээлжид Их тойруу, бага тойруу орчмын 86 байршилд 185 алба хаагч, олон нийтийн цагдааг ажиллуулж “Нөлөөлье, чөлөөлье” аяныг хэрэгжүүлэн хяналт тавьж байна. Тэгвэл олон нийтийн цагдаагийн шаардлагыг скүүтер, мопедтой иргэд үл ойшоох, уурлах зэрэг хүндрэлүүд гарсаар байна. Харин явган зорчигчдын хувьд явган хүний замыг чөлөөлж, иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.

    Энхтайваны гүүрнээс Төв номын сангийн хооронд явган хүний гарцтай ойролцоо дөрвөн байршилд 4-5 олон нийтийн цагдаа ажиллаж байна. Дээрх байршил хамгийн их явган зорчигчтой хэсэг учраас олон нийтийн цагдаа нар зогсоо, зайгүй скүүтер, мопедтой иргэдэд зөвлөмж хүргэж аж. 

    Олон нийтийн цагдаа Н.Мэндсайхан: Скүүтер болон мопедтой иргэдийг явган хүний зам дээр явж байгаа тохиолдолд дугуйн замаар явах, гарцаар буугаад түрээд явахыг зөвлөдөг. Гэвч ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрээд хэлэх гэхээр “Биед хүрлээ” гээд дургүйцдэг. Ахлах ангийн бололтой сурагчид бол ихэвчлэн хоёулаа сундалж явна.Ингэж явах аюултай тул нэгээрээ явахыг сануулахаар “За” гээд тав алхаад л сундлаад явчих жишээний. Зарим нь уриалгахан хүлээж авах хүн ч байна. Ер нь хүлээж авах хүн ховор. Ихэвчлэн чамд ямар хамаатай юм гэсэн байдлаар хүлээж авч байна.

    Олон нийтийн цагдаа Б.Солонго: Бид зохих зөвлөмжийг хүргэж байгаа хэдий ч хүмүүс ихэнхдээ л бухимдангуй хүлээж авдаг. Та дугуйн замаараа зорчоорой, байхгүй бол авто замын баруун талаар зорчоорой гээд хэлэхээр ундууцдаг. Нэгэнт л бид нийслэлд хотод амьдарч байгаа бол дүрэм журмаа дагаад, явган зорчигчдоо ч гэсэн хүндлээд сурчихвал аяндаа цэгцэрнэ гэж боддог.

    Явган зорчигч 1: Явган хүний замаар тайван ч явж чадахаа байсан. Скүүтер мопед дуугүй ч юм. Хэзээ, хаанаас гарч ирээд мөргөчих бол гэж санаа зовоод байнга л эргэж хардаг болсон. Үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь тоо томшгүй ихээр явган хүний зам дээр авчраад өрчих юм. Ёстой гудмаар ч алхаж чадахаа байсан.

    Явган зорчигч 2: Ихэвчлэн хүүхдүүд скүүтер, мопедыг унаж байна. Бүгд чихэвчтэй. Хичээлээсээ хоцрох гэдэг юм уу ухаан жолоогүй яаруу явна. Хүүхдүүд ч одоо юугаа мэдэхэв. Эцэг, эхчүүд л хүүхдүүддээ эрсдэлтэй унаа гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Өөрөө биш юмаа гэхэд өрөөлийг хүнд гэмтээчихвэл яана. Үнэхээр замбараагүй хэрэглэж байна.

    Эх сурвалж: НИТХ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

    2023-07-04, 09:33

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Монгол Улс хулан хамгаалж буй туршлагаасаа хуваалцав

    46 минутын өмнө

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    2 цагийн өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    2 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    18 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    18 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    18 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    19 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    23 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    2 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    3 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    4 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.