“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг энэ сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ.

0 сэтгэгдэл