Хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх зорилгоор энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагууд нэгдсэн байдлаар оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэхийн зэрэгцээ хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа юм.
Тухайлбал, цагдаагийн байгууллагаас иргэдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх, сунгах, 102 аппликейшний хэрэглээ, гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өгч байна.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллага болон бусад байгууллагын үйл ажиллагаа, техник хэрэгслийн үзүүлэн дэлгэн танилцуулж, зөвлөгөө, мэдээллийн цэгүүд ажиллаж, иргэд шаардлагатай мэдээллээ нэг дороос авах боломжийг олгож байна.

0 сэтгэгдэл