БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод зохион байгуулсан Азийн элсний спортын VI наадам өнөөдөр хаалтаа хийлээ.
10 жилийн дараа дахин зохион байгуулсан энэхүү наадмыг 14 спортын 62 төрөл зайд зохион байгуулсан бөгөөд Ази тивийн 45 орны 1800 орчим тамирчин өрсөлдлөө. Манай улсаас 8 төрөлд 50 гаруй тамирчнаа илгээж, дөрвөн медальтайгаар энэ удаагийн наадмыг өндөрлүүлэв.
45 орноос зохион байгуулагч Хятадын баг 24 алт, 17 мөнгө, 13 хүрэл, нийт 54 медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Тайланд, Иран улс удааллаа. VI наадамд оролцсон 45 орноос 14 нь алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 31 улс ямар нэгэн байдлаар медаль авсан байна.
Манай улсын хувьд 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагслаа.

0 сэтгэгдэл