Үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг болжээ.
Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.
Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэснээр нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөгт хүрч арвижжээл.
Хуримтлалын сан нь иргэдийн оролцоонд суурилсан байх бөгөөд цаашид иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэг, үйлчилгээг санхүүжүүлэх зорилготой юм.

0 сэтгэгдэл