Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод өчигдөр энэ оны тав дах их дуулга “Барыс их дуулга” эхэллээ. Их дуулгын эхний өдөр Үндэсний шигшээ багийн тамирчид ОУХМ Б.Сүхбат түрүүлж алтан медаль, ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль, ОУХМ М.Нандин-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг эрэгтэйчүүдийн -73кг, -81кг /жин/-р үргэлжлэн явагдах бөгөөд хэсгийн барилдаан 15:00 цагаас эхэлнэ.
-63кг МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч
-70кг У.Анужин
-73кг О.Уранбаяр, Л.Анхзаяа
-81кг Б.Шинэтулга нар өрсөлдөнө.



0 сэтгэгдэл