Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод жүдо бөхийн “Барыс их дуулга” үргэлжилж байна.
Энэ жилийн 5 дахь их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, МУГТ Л.Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ.
Мөн их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг /жин/-д Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа өрсөлдөгчөө үндсэн цагт ялж хүрэл медалийн болзол хангалаа.



0 сэтгэгдэл