Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Д.Трампын 9 жилийн дараах айлчлал

    Эхорон5 сар
    Share
    Facebook Twitter Email

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд БНХАУ-д хийсэн анхны айлчлалаас есөн жилийн дараа буюу 2026 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Бээжинд дахин айлчилж, өнөөдөр түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтаж байна.

    Газар тариалан, технологи, Тайвань зэрэг олон асуудлаар үүссэн хурцадмал байдлын дунд энэхүү дээд хэмжээний уулзалт хоёр том хүчний харилцааг тогтворжуулахад сорилт болно гэж шинжээчид үзэж байна.

    Айлчлалаас түүхэн дэвшил хүлээх хэрэггүй, уулзалтын үеэр худалдааны түр хоригийг сунгах, АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д худалдан авах гэрээг баталгаажуулах, мөн хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс сэргийлэхэд гол анхаарлаа хандуулна гэж шинжээчид үзэж байгаа юм.  
    Айлчлалаар Бээжин болон Вашингтон хооронд Боинг компанийн онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүчний гэрээ, ховор элементийн нийлүүлэлтийн тогтвортой байдал, фентанилтай холбоотой хамтын ажиллагааны талаар мэдэгдэл гарах магадлалтай аж. 
    Бээжин Вашингтоныг Тайванийн асуудлаарх “стратегийн тодорхой бус байдлаас” татгалзаж, Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэж, нэгтгэх үйл явцыг дэмжихэд уриалахыг шаардаж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард АНУ албан ёсны баримт бичгээс Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцсэн үгийг устгаснаар хурцадмал байдал нэмэгдсэн. Зарим шинжээч Д.Трамп сүүлийн үед Тайвань руу зэвсэг нийлүүлэх хугацааг хойшлуулсан нь энэ чиглэлд харилцааг зөөлрүүлсэн алхам гэж үзэж байгаа ч томоохон буулт хийх магадлал бага гэж шинжээчид дүгнэж байна.
    АНУ БНХАУ-д Ираны асуудлыг зохицуулахад нөлөөлөхийг шахаж, хориг арга хэмжээ авах, олон нийтийн уриалгаар шахалт үзүүлж байна. Гэвч Бээжин энэхүү мөргөлдөөнийг АНУ ба Израилтай холбон үзэж, хоригт татгалзаж байгаа юм. Хоёр орны хооронд харилцан итгэлцэл ийм хангалтгүй түвшинд байгаа нь  Ираны асуудлыг дэвэргэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Мөн Хойд Солонгос, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал зэрэг бусад геополитикийн төвөгтэй асуудлууд ч гарч болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
    АНУ-ын экспортлогчдын хувьд богино хугацааны амжилт гарч магадгүй ч хиймэл оюун ухаан, технологийн өрсөлдөөн, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, Тайвань зэрэг гүнзгий асуудлууд ганц айлчлалаар шийдэгдэхгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.
    Уулзалтын үеэр том хэмжээний ёслол, хүндэтгэлийн зоог, Д.Трамп Ши Жиньпинтэй гар барих үйл явдал өрнөх төлөвтэй. Д.Трамп Ши Жиньпинтэй харилцах “их сайн харилцаагаа” дахин онцлох нь тодорхой.
    Д.Трамп 2017 оны 11 дүгээр сард хийсэн анхны айлчлалын үеэр “төрийн айлчлал-плюс” хүлээн авалтад оролцсон. Ерөнхийлөгч болон гэргий Мелани нь Хаалттай хотын тусгай аялалд оролцож, Бээжин дуурийн тоглолт үзсэн бөгөөд Ши Жиньпин, эхнэр Пэн Лиюань нарын хамт томоохон төрийн зоогт оролцсон юм. Тухайн үед Доналд Трамп Ши Жиньпинийг “маш онцгой хүн” гэж үнэлж, БНХАУ-ыг “том орон” хэмээн магтжээ. Энэхүү айлчлалын үеэр 250 тэрбум ам.долларт хүрэх бизнес гэрээнүүд байгуулагдсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн санамж бичиг байсан ч ихээхэн амжилттай гэж хэлж болохоор айлчлал байсан юм. 
    Энэ айлчлалаас хойш хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөн олон үйл явдал болсон. 
    Тухайлбал: 
    • 2018 оны худалдааны дайн: Айлчлалын дараа жил Д.Трамп БНХАУ-ын бараанд олон тэрбум ам.долларын татвар ногдуулж Бээжин ижил арга хэмжээ авсан;
    • “Covid-19”-ийн нөлөө: 2019 оны эцэс гэхэд Ухань хотод “Covid-19” дэгдсэн нь хоёр улсын итгэлцлийг улам дордуулсан. Д.Трамп 
    Бээжин авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилсэн, “Хятадын вирус” гэсэн нэр томьёог дахин дахин ашигласан нь зөрчилдөөнийг өдөөж байв;
    • 2020 оны консулын харилцаа: 2020 оны 7 дугаар сард АНУ Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаахыг шаардсан бол БНХАУ Чэнду дахь Америкийн консулын газрыг хаахыг тушааж, харилцаа хурцадсан;
    • 2022 оны Тайванийн айлчлал: АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь БНХАУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, тус улс Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт явуулж, хоёр талын хэлэлцээрийг зогсоосон;
    • “America First” бодлого: Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд БНХАУ-ын бараанд өндөр татвар ногдуулах “Америк эн тэргүүнд” бодлого хэрэгжиж байв. 

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.