“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо.
Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай юм.

0 сэтгэгдэл