Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг ажлаас чөлөөлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Туулын хурдын зам, нөөцийн махны бэлтгэл ба махны үнийн өсөлт зэрэг иргэдийн амьдрах орчин, амьжиргаанд нөлөөлөх байдал үүсгэж, дээд шатны удирдлагын үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул ийнхүү шийдвэр гаргаж байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэж, улмаар Нийслэл тойрсон төсөл, тендертэй холбоотой асуудлуудыг шалгах хууль хяналтын байгууллага оролцуулсан ажлын хэсгүүд байгуулж байна гэсэн юм.

0 сэтгэгдэл