Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

    Эхорон5 сар
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна. Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бямба гарагт оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа.

    Тэрбээр, мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдэд талархал илэрхийллээ.

    Цагаан давааны 15 га талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарьж ургуулан, хогийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгоно.

    Ойн мэргэжлийн “Хамтын төгөл” ХХК нэг жил, цаашид Нийслэлийн Хот тохижилтын газар гурван жил арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцаж байна.

    Энэ бол төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болгох цогц ажлын эхлэл юм.

    Энэ хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны 50 га талбайд нийт 870 гаруй мянган навчит мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

    Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван хогийн цэг байдаг.  Энд өдөрт дунджаар 3,000 орчим тн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.

    Цагаан давааны 92 га талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх, аж  ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 га талбай нь хог хаягдал хүлээн авах зориулалттай.

    2020-2022 онд 10 га талбайг нөхөн сэргээж, хогийн цэгээс тусгаарлах гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашаа барьжээ.

    Нарангийн энгэрийн хогийн цэгийг Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тохижуулсан. Энд хог булшлах талбайн хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалах тусгаарлагч давхарга байгуулж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтээ хоолойн систем суурилуулсан байна.

    2020-2022 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн 2020–2025 онд “Улаанбаатар шинэчлэл” ХХК нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 50 сая, ирэх жилээс 100 саяаас дээш мод тарьж, ургуулна.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна.

    2030 он гэхэд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг, нийслэл 680 гаруй сая мод тарьж, ургуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд голлох хувь нэмэр оруулах амлалт авсан.

    Энэ дагуу үе шаттай төлөвлөгөө гарган бэлтгэлээ хангаж, ирэх жилүүдээс тарилтаа эрс эрчимжүүлнэ.

    Үндэсний хөдөлгөөн өрнөсөн 2021 онд 8 сая байсан тарьц, суулгацын нөөц  одоо 164 саяд хүрч, Мод үржүүлгийн газар, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо хэдэн зуугаар нэмэгдээд байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.