Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа.
Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцсэн 12 дугаар анги төгсөгчид мэргэжлийн чиглэлийн дагуу 6 дугаар сарын 25-28-нд Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө.
6 дугаар сарын 25-ны өдөр:
- Түүх,
- Англи хэлний шалгалтаар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ.
6 дугаар сарын 26-ны өдөр:
- 10:00-11:40 цагт Хими,
- 13:00-14:20 цагт Газар зүй,
- 16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт тус тус үргэлжилнэ.
6 дугаар сарын 27-ны өдөр:
- 10:00-11:20 цагт Биологи,
- 14:00-15:30 цагт Математикийн шалгалт явагдахаар төлөвлөгджээ.
Шалгалтын сүүлийн өдөр буюу 6 дугаар сарын 28-нд:
- 10:00-11:40 цагт Физик,
- 13:00-14:20 цагт Орос хэл,
- 16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авснаар энэ удаагийн ЭЕШ өндөрлөх юм байна.

0 сэтгэгдэл