УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Батлан хамгаалалхын сайд Д.Батлутыг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.
АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар "Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндийн ноцтой хохирол авч, 46 цэргийн алба хаагч амь эрсэджээ. Тэр болгонд Батлан хамгаалахын сайд нь нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй. Иймээс ужгиран даамжирч байна. АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Батлан хамгаалахын сайд Д.Батлутаа огцруулахгүй бол Ерөнхий сайд Н.Учрал өөрөө огцор" гэлээ.

0 сэтгэгдэл