УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс Ерөнхий сайд 4 дүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Учралд хандан дэлхий дахинд шуугиан болж буй Жеффри Эпштэйний хэрэг Монгол Улсын эрх ашгийг хөндсөн эсэх асуудлаар асуулга тавьж, хуулийн хугацаанд хариу ирүүлэхийг хүссэн.
Тэгвэл энэхүү асуулгад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас хариу өгчээ. Тэрбээр уг асуудлаар ХЗДХЯ-наас ажлын хэсэг гарган шалгаж байгаа хэмээжээ.
ХЗДХ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу байгуулагдсан Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Жеффри Эпштэйнтэй холбоотой хэрэгт буй Монгол Улстай холбоотой мэдээллүүдийг нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна.




0 сэтгэгдэл