Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Монгол Улс, ОХУ, БНХАУ хооронд цахим худалдааг хөгжүүлэх талаар хэлэлцэж байна

    Б.Ганчимэг3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын 16 дугаар нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” уриан дор “Корпорэйт конвеншн” төвд эхэллээ.

    Чуулганы нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган, ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Ирмүүн уламжиллаа.

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлэхдээ, “Эдийн засгийн коридор дахь чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Танхимуудын үүрэг оролцоо чухал юм” гэдгийг онцлоод, Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын Эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдэд хамтран ажиллах боломж бизнес эрхлэгчдэд нэмэгдэнэ гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрбээр, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж буйг дуулгав.

    ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч С.Н.Катырин хэлэхдээ, “ОХУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааны шинэ боломж нээгдэж, бид урт замын эхэнд байна. Эдийн засгийн "шинэ" нөхцөлд хамтын ажиллагааны илүү цогц хэлбэр, тухайлбал, хамтарсан үйлдвэр байгуулах, аж үйлдвэрлэлд шилжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, барьж байгуулах тал дээр Монголын түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах боломжтой”-г илэрхийлсэн юм. Мөн "Монголын тээвэр, логистикийн дэд бүтцийн гол байгууламжуудыг өндөр түвшинд шинэчлэн хөгжүүлэх, Улаанбаатар хотод орчин үеийн тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах, орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн технологийн шийдлийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах ирээдүй харагдаж байна” хэмээн онцоллоо.

    ОХУ-ын ХАҮТ-ын тэргүүн болон БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга нар хэлсэн үгэндээ, гурван улсын тогтсон уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ боломжуудаар баяжуулан өргөтгөж, гурван улсын Эдийн засгийн коридорт оролцохоо илэрхийллээ. Үүний гол хүч нь ХАҮТ-уудын гишүүн бизнес эрхлэгч нар. Биднийг ойртуулж буй талбар нь юм гэдгийг онцолсон юм

    БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган хэлэхдээ, “Манай хороо гурван улсын хамтын ажиллагааг чухалчлан үзэж байна. Бизнесийн хүрээнийхэн бол эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааны гол хүч, шууд ашиг хүртэгчид” гэдгийг тодотгоод гурван улсын бизнес эрхлэгчид Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, уламжлалт худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны арга барилыг шинэчилж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх өргөн боломж нээлттэй байгааг тэмдэглэв.

    Тэрбээр, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо энэ оныг “Инновацын дэвшлийн жил”-ээр зарлаад буйг дуулган Бээжин болон Макаод болох инновацын олон улсын форумуудын талаар нэг дор, нэгэн цагт цуглараад буй гурван улсын бизнес эрхлэгч нарт танилцуулж, оролцохыг урьсан юм.

    ОХУ-ын төлөөлөгч С.В.Снетковтой уулзаж сэтгэгдлийг сонсвол, “Би ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас, бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж Чита хотоос ирсэн. Монголд ирсэндээ сэтгэл дүүрэн байна. Чуулганыг зохион байгуулж буй Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимынханд баярлаж талархаж байгаа”-гаа илэрхийлье гэв. Чуулганаас юу хүлээж байна гэсэн асуултад тэрбээр, “Цар тахлын нөлөөгөөр урт хугацаанд “завсарлаад” байсан бизесийнхэнд шинэ хамтрагч, хамтран ажиллах түншүүдээ гурван улсын төлөөлөгч нар дотор нэг дор олж, харилцах гэж байгаадаа баяртай байна. Мөн олон мэдээлэл авч байна. Өнөөдөр, чуулганы эхний өдөр учир бидний танилцах харилцаа дөнгөж эхэлж байна. Бизнесийн хамтын ажиллагааны боломжуудаа өргөтгөж ашиглах явдал чухал. Үүнийг л хүлээж байна” гэсэн юм. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эгнээндээ 200 гишүүн аж ахуйг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

    Мөн ОХУ-аас ирсэн “Мангазея Агро” нэгдлийн захирал Анастия Шестаковатай уулзвал, “Манайх хөдөө аж ахуйн салбарт, ургамал, газар тариалан, мал үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Хөрш БНХАУ-ын талтай дээрх чиглэлүүдээр 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Одоо харин үйл ажиллагаагаа Монголд явуулахыг маш их хүсэж байна. Энд эрэлт хэрэгцээ байгааг судалсан. Жишээ нь, яг манай бизнесийн чиглэлээр БНХАУ-ын талтай харилцахад шаардлага, стандарт өндөр, хорио цээр ихтэй байдаг. Тэгвэл БНСУ болон Монгол Улс энэ талаар харьцангуй уян хатан ханддаг” гэв. Тэрбээр, Ковидын цар тахлын жилүүд их хүнд байсныг дурдаад, Монголд болж буй энэ удаагий чуулган гурван улсын ажил хэрэгч хүмүүсийн үйл ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааг сэргээхэд чухал. Бидэнд аялал жуулчлал, эмчилгээ, сувилгаа зэрэг анагаах ухааны чиглэлээр, мөн Монголын Худалдаа, аж үйлдвэр Танхимаас танилцуулж, хамтран ажиллах санал тавьж буй уул уурхайн бус, бусад салбарт хамтран ажиллах боломж их байна гэсэн юм. 

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын худалдаа, эдийн засгийн чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Үүний өмнө манай улсад 2017 онд зохион байгуулж байсан бол сүүлийн 15 дугаар чуулган 2019 онд ОХУ-ын Красноярск хотноо болсон юм. Улаанбаатар хот дахь энэ удаагийн 16 дугаар чуулганыг цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулж буйгаар онцлог болж байна.

    Хоёр өдөр үргэлжлэх чуулганаар гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТ-ууд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцоно. Улмаар талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэн баталгаажуулж, шинэ түншлэлийг эхлүүлэх юм.

    Чуулган Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна ХАА ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн, мэдээлэл солилцож, сайн туршлагуудаа хуваалцана. Мөн дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг энэ үеэр танилцуулах юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

    2020-12-14, 11:15

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.