Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia систем "Эрсдэл мэдэгдэх" цэстэй болжээ.
E-Mongolia платформд шинээр нэмэгдэж буй энэхүү цэсээр дамжуулж иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчинд хүний эрүүл мэнд, ам нас, аюулгүй байдал эрсдэлд орж болзошгүй нөхцөл үүсвэл мэдээлэх боломжтой юм. Ингэснээр энэ мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах нөхцөл бүрдэнэ.
Иргэд мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, нөхцөл байдлыг тодорхой харуулсан зураг хавсарган илгээх ажээ.





0 сэтгэгдэл