Өнгөсөн тавдугаар сарын 31-ны өдөр тохиосон Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад залж, Монголын Бурхны Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд сүсэгтэн олон нээсэн билээ.
Тэгвэл Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан Энэтхэг улсаас залсан Бурхан багшийн 2 шавийн ринсэлд сүсэгтэн олныг энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлүүлэн мөргүүлж байгаа аж.
Иргэд өдөр бүр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 08:00-20:00 цаг хүртэл ариун ринсэлд мөргөх боломжтой юм байна.
Ринсэл нь Бурхан багш болон залгамжлагч их хутагт, гэгээнүүд, өндөр тийн ариуслыг олсон хувилгаад таалал төгсөж (нирваан дүр үзүүлж), Лагшинг (бие) нь чандарлах үед үнсэн дундаас нь гарч ирдэг, миндэр шиг гялалзсан, жижигхэн, үрэл хэлбэртэй эрдэнийн талстууд бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.


0 сэтгэгдэл