УИХ-ын даргаас Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ. Түүнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилохтой холбоотой нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зургаадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд төв банканд мэргэжилтнээс газрын захирал хүртэл дэвшин ажиллаж байгаа юм.
Ажлын туршлага:
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал
Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал
Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч
Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн
Боловсрол:
- Японы Хакүо их сургууль, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг
- АНУ-ын Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ

0 сэтгэгдэл