Сөүлийн шүүх баасан гарагт Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл-ыг Хойд Солонгос руу дрон нисгэхийг тушаасан, улмаар Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зориудаар нэмэгдүүлж, 2024 оны 12 дугаар сард онц байдал зарлах үндэслэл бүрдүүлэхийг оролдсон хэрэгт буруутай гэж үзэн 30 жилийн хорих ял оноожээ.
Тусгай прокурор Чо Ын Сог-ын баг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл-д 30 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бөгөөд түүнийг “дайсны талд ажилласан” зэрэг хэрэгт буруутган, 2024 оны 10 дугаар сард дрон нисгэхийг тушааж, Пёньяныг өдөөн хатган, улмаар 12 дугаар сарын 03-нд цэргийн онц байдал зарлах шалтаг болгон ашиглахыг зорьсон гэж үзсэн байна.

0 сэтгэгдэл